Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн хэрэгт холбоотой байж болзошгүй албан тушаалтнуудын ажил, гэрт АТГ-аас нэгжлэг хийж, их хэмжээний валют, эд зүйлс хураан авсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Холбоотой мэдээллийг ЭНД ДАРЖ уншина уу.
Мөн Эрчим хүчний сайд асан Н.Тавинбэхийн хэрэгт холбоотой байж болзошгүй гэх Эрчим хүчний үндэсний төвийн захирал Д.Бямбасүрэн, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн гүйцэтгэх захирал асан П.Баттулга, Баруун бүсийн эрчим хүчний систем ТӨХК-ийн Баян-Өлгий аймаг дахь салбарын дарга М.Кадирбек нарыг холбогдуулан АТГ-аас шалгаж байгаа юм. Тодруулбал, нэг хэсэг "Алтай таванбогд"-ыг ухах гэж байна хэмээн шүүмжлэлд өртөж байсан "Эс жи групп" ХХК нь Баян-Өлгий аймгийн Цэнгэл суманд "Цагаан овоот уул" нэртэй алтны ордыг эзэмшдэг байна. Тус компани нь уг алтны уурхай руу цахилгаан эрчим хүч холбохын тулд 35 кВ цахилгааны шугам, 2500 кВа хүчин чадал бүхий дэд станцын техникийн нөхцөлийг өөрчлүүлж, дээрх нэр бүхий хүмүүст хахууль өгсөн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон байна.
Тэгвэл Д.Бямбасүрэн, түүний хамаарал бүхий этгээд Ц.Мөнхбаяр нарыг үргэлжлүүлэн 30 хоногийн хугацаагаар цагдан хорьсон байна.