Авлигатай тэмцэх газраас хойшлуулшгүй ажиллагаа явуулж “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирал Д.Тогтохсүрэнгийн ажлын байранд нэгжлэг хийж, 48 цагийн хугацаатай цагдан хорьсон тухай эх сурвалж мэдээллээ.
Түүнийг Эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгаж байгаа аж. УИХ-ын гишүүн, МАН-ын бүлгийн дарга зэрэг албан тушаал хашиж байсан Д.Тогтохсүрэн 2024 онд хуучнаар Монголросцветмет нэгтгэл буюу “Эрдэнэс критикал минералс” ТӨҮГ-ын захирлаар томилогдсон юм. Энэ тухай бид эргэн мэдээлэх болно.