Монголын сагсан бөмбөгийн холбоо 2029 оны Азийн аваргын урьдчилсан шатны “D” тоглолтыг зохион байгуулах эрх авснаа албан ёсоор зарлалаа.
Тус тэмцээн энэ оны наймдугаар сарын 24-нөөс есдүгээр сарын 1-ний хооронд болох юм байна. Тэмцээнд Тайланд, Монгол, Вьетнам, Фижи арлын улсууд өрсөлдөх бөгөөд хэсгийн шилдэг гурван баг хоёрдугаар шатанд өрсөлдөх эрхээ авах юм. Өмнө нь тус тэмцээнийг 2022-2025 онуудын хооронд Монголд зохион байгуулж байсан гэж Монголын Сагсан Бөмбөгийн Холбооноос мэдээллээ.
