Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-ны өдөр АНУ болон Монгол Улсын хооронд допломат харилцаа тогтоосны 39 жилийн ой тохиож байна.
Энэ өдрийг тохиолдуулан АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Ричард Буанган цахим хуудсаараа дамжуулан мэндчилгээ дэвшүүлжээ. Тэрбээр, "Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-нд АНУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 39 жилийн ойг бид тэмдэглэж байна. 1987 оноос хойш манай хоёр орны түншлэл ардчилсан үнэт зүйлсийг бэхжүүлж, ард иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэн, хоёр орны энх тайван, аюулгүй байдал, хөгжил цэцэглэлтийг дэмжсээр ирлээ. АНУ-Монгол Улсын бат бөх, урт удаан нөхөрлөлийн ойн баярын мэнд хүргэе" гэжээ.
Өнөөдөр буюу нэгдүгээр сарын 27-нд АНУ болон Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 39 жилийн ойг бид тэмдэглэж байна.
— Ambassador Richard Buangan (@USAmbMongolia) January 27, 2026
1987 оноос хойш манай хоёр орны түншлэл ардчилсан үнэт зүйлсийг бэхжүүлж, ард иргэд хоорондын харилцааг гүнзгийрүүлэн, хоёр орны энх тайван, аюулгүй… https://t.co/6sbDjqhBQu