Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрөгч долоо хоногт Швейцарын холбооны улсын Давос хотод зохион байгуулагдсан Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтад оролцох үеэрээ ухаалаг нүдний шил зүүсэн нь олны анхааралд орсон юм. Уг нүдний шил нь гадна талаасаа энгийн нарны шил мэт харагдах боловч, камер, микрофон болон хиймэл оюун ухаанд суурилсан технологитой бүтээл юм.
ВИДЕО:
Тэгвэл Ерөнхий сайд Г.Занданшатар ухаалаг нүдний шилний тусламжтай хийсэн богино хэмжээний видеог өөрийн цахим хуудастаа нийтэлжээ. Дүрс бичлэгт тэрбээр гутлаа үдэж, дэлхийн улс төрчидтэй гар барин мэндчилж байгаа нь гарах ажээ. Тухайлбал, түүнтэй Францын Ерөнхийлөгч Э.Макрон мэндчилж, "Би танай оронд хайртай" гэж хэлэх ажээ. Эдгээр дүрс бичлэгийг Г.Занданшатарын харах өнцгөөс авсан байх бөгөөд ухаалга нүдний шилний тусламжтай бичлэг хийгдсэнийг илтгэж байгаа юм. Сонирхуулахад, уг нүдний шил нь “Hey Meta” гэх мэт дуу хоолойгоор идэвхжиж, Meta AI-аар дамжуулан асуулт асуух, орчуулга хийх боломжтой ажээ.