Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгээс гаргасан өнгөрөгч 2025 оны уур амьсгалын тойм мэдээллээр тус онд улсын хэмжээнд 10 төрлийн 73 удаагийн цаг агаарын гаралтай аюулт болон гамшигт үзэгдэл тохиолдсон байна.
Үүнээс аюултай үзэгдэл 61 удаа, гамшигт үзэгдэл 12 удаа бүртгэгдсэн бөгөөд улс нийгэмд 4.4 тэрбум төгрөгийн шууд хохирол учирчээ. Иймд, иргэд, малчид, тээвэрчид цаг агаарын мэдээ, мэдээллийг тухай бүрт хүлээн авч, мэргэжлийн байгууллагын заавар, зөвлөмжийг дагаж, үүсэж болзошгүй эрсдэлээс сэргийлэх мэдлэг, мэдээлэлтэй байхыг уриаллаа.