Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тухай хуулийн дагуу гэмт хэрэг, зөрчлийг мэдээлсэн иргэдийг урамшуулах журам 2025 оны 11-р сарын 01-ний өдрөөс хэрэгжиж 102 аппликэйшныг ажлуулж эхэлсэн билээ.
Өнгөрсөн 12-р сарын 31-ний өдрийн байдлаар нийт 126.769 зөрчил баталгаажиж, үүнээс 62.886 зөрчлийн торгууль төлөгдсөн байна. Үүний дагуу нийт 143.704.400 төгрөгийн урамшуулал олгохоор тооцоо судалгаа хийгдэж, холбогдох байгууллагууд ажиллаж байна 2026 оны 1 дүгээр улиралд нийт 9112 иргэнд урамшуулал олгохоор төлөвлөсөн бөгөөд урамшуулал олгох систем 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 09:00 цагт хаагдсан.
Нийт урамшуулал авах эрхтэй иргэдээс:
- 5519 иргэн 102 аппликэйшнд IBAN дансаа амжилттай холбосон,
- 3593 иргэн IBAN дансаа холбож амжаагүй байна.
IBAN дансаа холбогоогүй иргэдийн урамшууллын мөнгөн дүнг дараагийн улиралд шилжүүлэн олгох тул тухайн иргэд 102 аппликэйшнд IBAN дансаа холбох шаардлагатайг анхаарууллаа.