Г.Занданшатар: Орон нутагт газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш тухайн орон нутаг шийднэ

Г.Занданшатар: Орон нутагт газар олгох зөвшөөрлийг Засгийн газар биш тухайн орон нутаг шийднэ

Ерөнхий сайд Г.Занданшатар аймаг, нийслэлийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, Засаг дарга нартай уулзаж, үүрэг даалгавар өглөө.

  • Тухайн жилд олгох газрын нэгдсэн төлөвлөгөөг Засгийн газар баталж, зөвшөөрлийг нь орон нутаг олгодог болгож цэгцэлнэ.
  •  Орон нутагт орлого олох боломжийг нээж, төлөвлөснөөс давсан орлогоо захиран зарцуулах эрхийг олгож, санхүүгийн эрх мэдлийг баталгаажуулах хууль эрх зүйн орчныг цэгцэлнэ.
  •  Эрх мэдлийн төвлөрөл, хүнд суртал бий болгож байгаа 3000 дүрэм, журмын 1000-ыг нь цуцалж, цэгцэлнэ.