Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Б.Энхмаад таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгаж эхэлжээ

Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Б.Энхмаад таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгаж эхэлжээ

Интерполын "Улаан булант" зар мэдээгээр эрэн сурвалжилж байсан Монгол Улсын иргэн Б.Энхмаа гэгчийг ОХУ-аас Монгол Улсад албадан авчирсан талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. 

ВИДЕО: 

Тодруулбал, Б.Энхмаа нь 2016 онд бусдаас их хэмжээний мөнгө буюу 2.4 тэрбум төгрөгийг залилан авч 10 жилийн хугацаанд хуурамч бичиг баримт ашиглан гадаад улсад хууль бусаар орогнож байсныг эрэн сурвалжилж, 2025 оны арванхоёрдугаар сарын 23-ны өдөр ОХУ-ын нутаг дэвсгэрт саатуулсан байдаг. Улмаар Монгол Улсад шилжүүлэн авчрах ажиллагааг ЦЕГ-ын Мөрдөн шалгах алба, Интерполын үндэсний төв товчоо, Улсын ерөнхий прокурорын газар, Хил хамгаалах ерөнхий газар, ОХУ-ын Интерполын үндэсний төв товчоо хамтран зохион байгуулсан юм. 

Тэгвэл Б.Энхмаа гэгчийг 30 хоногийн хугацаатайгаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж эхэлжээ.