Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Веверыг Монгол Улсад айлчлахыг урьжээ

Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Веверыг Монгол Улсад айлчлахыг урьжээ

Швейцарын Давос хотноо болж буй 56 дахь удаагийн Дэлхийн эдийн засгийн чуулганд Ерөнхий сайд Г.Занданшатар оролцож байна.

Тэрээр энэ үеэр Бельгийн Хаант Улсын Ерөнхий сайд Барт Де Вевертэй уулзав. Уулзалтаар талууд энэ онд тохиож буй хоёр улс дипломат харилцаа тогтоосны 55 жилийн ойн хүрээнд хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах чухал боломж байгааг тэмдэглэсэн байна. 

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ оны наймдугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулах НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын талуудын 17 дугаар бага хурал (COP17) болон зургаадугаар сард болох Монголын эдийн засгийн форумын талаар танилцуулж, Ерөнхий сайд Барт Де Веверийг Монгол Улсад айлчлахыг урьжээ.

Ерөнхий сайд Барт Де Вевер урилгыг талархан хүлээн авч, дээрх хоёр уулзалтад оролцох төлөөлөгчдийг сайтар тунгааж байж шийдэхээ илэрхийлэв. Мөн Бельги улс Төв Ази болон Монгол Улстай хамтын ажиллагааг өргөжүүлэх чин хүсэл сонирхолтой байгаагаа илэрхийллээ.