Монгол улсын “Үнэн Зоригт” заан Б.Бөт-Өлзий “Мах Импэкс” ХК-тай гэрээ байгуулсан байна.
Энэ талаар “Мах Импэкс” ХК цахим хуудсаараа дамжуулан “Мах Импэкс” ХК түүхт 80 жилийн ойн босгон дээр Ховд аймгийн Зэрэг сумын харьяат, Улсын заан Б.Бат-Өлзийтэй хамтын ажиллагааны гэрээг үзэглэлээ. Монгол Улсын үндэсний бөхийн нэр хүндийг өргөж, түмэн олондоо үлгэр дуурайлал болж яваа түүний цаашдын барилдаан бүрд нь өндөр амжилт, спортын их замналд нь тасралтгүй өсөлт дэвшилтийг хүсэн ерөөе. Хамтын ажиллагааны хүрээнд хоёр талын хамтын зорилго, үнэ цэнийг түгээн дэлгэрүүлэх олон талт ажлуудыг амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна” гэж мэдэгдэв. Сонирхуулахад, Б.Бат-Өлзий заан нь 2016 онд зургаа давж харцага цол, 2019 онд тав давж өсөх идэр чимэг, 2022 онд долоо давж заан цол, 2025 онд зургаа давж үнэн зоригт чимэг хүртэж байсан билээ.
Сэтгүүлч Н.Мөнхбаатар