ОХУ-ын Алс Дорнодын зарим бүс нутагт сүүлийн 60 жил ороогүй их хэмжээний цас орсны улмаас замын хөдөлгөөн саатаж, олон хүн гэртээ гацсан байна.
Камчаткийн хойгт гудамж талбай цасаар дарагдаж, оршин суугчид хүрзээр цас цэвэрлэж байгаа бол аврагчид гэртээ гацсан иргэдэд тусламж үзүүлж байгаа аж. Зарим бүсэд автомашинууд цасан дор дарагдан хөдөлгөөнд оролцох боломжгүй болсон байна.
ВИДЕО:
Бүс нутгийн төв Петропавловск-Камчатски хотод цасны зузаан ойролцоогоор гурван метр хүрсэн тул нийтийн тээврийн хөдөлгөөнийг хэсэгчлэн зогсоожээ. Эрдэмтдийн үзэж байгаагаар энэхүү эрс тэс өвлийн уур амьсгал нь Арктикийн агаарын урсгалд уур амьсгалын өөрчлөлт нөлөөлж байгаатай холбоотой байж болзошгүй гэжээ. Орон нутгийн эрх баригчид зам, гүүр, нисэх онгоцны буудлуудын цасны цэвэрлэгээг эрчимжүүлж, иргэдийг зайлшгүй шаардлагагүй тохиолдолд зорчихгүй байхыг уриалсан байна.
Эх сурвалж: BBC