Бөөрөлжүүтийн ЦС хэвийн ажиллаж эхлээгүй учир эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлнэ гэж ЭХЯ-наас мэдээллээ

Бөөрөлжүүтийн ЦС хэвийн ажиллаж эхлээгүй учир эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлнэ гэж ЭХЯ-наас мэдээллээ

Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцын зуухны халах гадаргууд гарсан гэмтлийг 2026 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 16:00 цагт засварлаж эхэлсэн бөгөөд станцын хамт олон шуурхай ажилласны үр дүнд төлөвлөгөөт хугацаанаас 10 цагийн өмнө буюу 01 дүгээр сарын 21-ний өдрийн 09:51 цагт ажилд залган, хэвийн горимд оруулжээ. 

Харин Бөөрөлжүүтийн цахилгаан станцад ашиглаж буй нүүрсний чийгшил 42 хувьтай бөгөөд хүйтний эрч огцом нэмэгдсэнтэй холбоотойгоор зуухны нүүрс тэжээх бункерт нүүрс хөлдөж бөглөрөх хүндрэл үүссэн байна. Үүний улмаас станцын ачаалал 300 МВт-аас 120 МВт хүртэл буурсан. Мөн ОХУ-ын Сибирийн бүс нутагт цаг агаар эрс хүйтэрч, дотоодын хэрэглээ нэмэгдсэнтэй холбогдуулан Монгол Улсад импортолж буй эрчим хүчний хэмжээ буурсан тул цахилгаан эрчим хүчний хязгаарлалтыг үргэлжлүүлэн хийх нөхцөл байдал үүсээд байгаа гэжээ. Эрчим хүчний яам болон холбогдох байгууллагуудын төлөөлөл Бөөрөлжүүтийн цахилгаан станцын үйл ажиллагааг хэвийн болгохоор газар дээр нь ажиллаж байна.