ШУУРХАЙ: БНСУ-д оршин суух хугацаагаа хэтрүүлсэн монгол иргэдийг ажилд зуучилж, тэднээс их хэмжээний мөнгө залилсан хэрэг гарчээ

ШУУРХАЙ: БНСУ-д оршин суух хугацаагаа хэтрүүлсэн монгол иргэдийг ажилд зуучилж, тэднээс их хэмжээний мөнгө залилсан хэрэг гарчээ

БНСУ-д удаан хугацаагаар оршин суух хүсэлтээ монголчуудаас мөнгө авч, хуурамч виз гаргах ажлыг зохион байгуулсан Солонгос улсын захиргааны ажилтан болон ажилд зуучлагч монгол иргэний хэргийг мөрдөн шалгаад прокурорт шилжүүлжээ.

Тодруулбал, БНСУ-ын Инчон цагдаагийн газрын хийсэн мөрдөн байцаалтын дагуу Янжүгийн Цагаачлалын албаны захиргааны ажилтан А (45 настай) болон ажилд зуучлагч монгол иргэн Б (41 настай), С (31 настай) зэрэг гурван хүнийг Цагаачлалын хяналтын тухай хуулийг зөрчсөн хэргээр энэ сарын 7-нд Үйжонбугийн прокурорын газарт шилжүүлжээ. Тэднийг Солонгост оршин суух эрхгүй 32 монгол хүнийг ажилд зуучилсан хэрэгт буруутгаж байгаа бөгөөд тэд иргэдийн визний статусыг D-10-2 виз болгон дур мэдэн өөрчилсөн гэж үзэж байгаа аж. 

Улмаар сэжигтэн А нь нэг хүнээс 4-6 сая воныг залилан авсан гэж үзсэн бөгөөд ажилд зуучлагчдын гол хохирогчид нь Солонгост амьдардаг монголчуудыг байжээ. 

Энэ талаар БНСУ-ын Цагаачлалын албаны албан тушаалтан, "Бид энэ асуудалд хатуу арга хэмжээ авч, оршин суух статусын өөрчлөлт, хууль бусаар зуучлахтай холбоотой арга хэмжээ авах болно" гэжээ. 

Эх сурвалж: Incheon Ilbo