Засгийн газар өнөөдөр /2026.01.21/ ээлжит хуралдаанаа хийсэн. Үүний дараа Эрчим хүчний сайд Б.Чойжилсүрэн цахилгааны тасалдлын талаар мэдээлэл өгсөн юм.
Энэ үеэрээ тэрбээр “Бөөрөлжүүтийн цахилгаан станц дээр түүхий нүүрс нь 42 хувийн чийгшилтэй байдаг бөгөөд цахилгаан станц руу орох хэсэг дээр нүүрс хөлдөж эхэлсэн. Үүнээс болоод 300 мВт-ийн хүчин чадалтай ажиллаж байсан Бөөрөлжүүтийн цахилгаан станц 120 мВт хүчин чадалтай болж буурсан. Үүнээс шалтгаалаад өчигдрөөс эхлээд 160 мВт-ийн хязгаарлалт хийсэн. Нийт 16 багц болгоод нэг хэрэглэгчийн цахилгааныг хоёр цагаас илүү хязгаарлахгүй байх шийдвэр гаргаад явж байгаа” гэсэн юм.