Энэ оны нэгдүгээр сарын 20-ны 18:00 цагт Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хорооны нутаг дэвсгэр буюу Драмын театрын уулзвар дээр иргэн Б нь “Toyota lexus” загварын автомашинтай зорчиж байх үедээ уулзварын голд зохицуулах үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчийг мөргөж гэмтээсэн гэх асуудлыг Тээврийн цагдаагийн албанаас шалгаж байна.
Түүнчлэн өнгөрсөн 2025 онд албан үүргээ гүйцэтгэж байсан 45 албан хаагчийн биед нь халдаж, хөнгөн, хүнд, хүндэвтэр зэргийн гэмтэл авсан байна. Улмаар замын цагдаагийн нэг алба хаагч тархиндаа хүнд гэмтэл авсан байна.