Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Г.Занданшатар Давос хотоос онлайнаар оролцож, хурлаа удирдана

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанд Г.Занданшатар Давос хотоос онлайнаар оролцож, хурлаа удирдана

Өнөөдөр /2026.01.21/ Засгийн газрын ээлжит хуралдаантай. Харин Ерөнхий сайд Г.Занданшатар Дэлхийн эдийн засгийн 56 дахь удаагийн чуулга уулзалтад оролцохоор Швейцарын Давос хотыг зориод байгаа. Товчхондоо, тэрбээр "эзгүй" байгаа юм. 

Иймд өнөөдөр хуралдах хуваарьтай Засгийн газрын ээлжит хуралдаан болох уу гэдэг нь анхаарал татаж байгаа. Учир нь дулааны 4 дүгээр станцад гэмтэл гарч нийслэлийн зарим хэсгүүдэд хэсэгчилсэн хязгаарлалт хийж байгаа гээд нийгэм, эдийн засгийн өмнө тулгамдсан Засгийн газрын шийдвэрийг хүлээсэн олон асуудал байна.  Тэгвэл өнөөдрийн Засгийн газрын хуралдаанд Ерөнхий сайд Г.Занданшатар Швейцарын Давос хотоос онлайнаар оролцож, хурлаа удирдахаар болсон гэдгийг албаны эх сурвалж бидэнд мэдээллээ. 




Өнөөдөр хонь өдөр

3 цагийн өмнө