Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нар УИХ-ын намрын чуулганы хуралд нэг ч удаа суугаагүй байна

Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, М.Нарантуяа нар УИХ-ын намрын чуулганы хуралд нэг ч удаа суугаагүй байна

УИХ-ын чуулганы хуралдаан зохион байгуулах газраас 2025 оны намрын ээлжит чуулганы сүүлийн сарын ирцийн мэдээллийг танилцууллаа. Намрын чуулган нийт 11 удаа хуралджээ. 

Энэ хугацаанд Л.Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан, М.Нарантуяа Нара нар 11 удаа чөлөөтэй байсан бол Д.Батлут, Л.Гантөмөр нар 11 удаа эмнэлгийн чөлөө хүссэн байна. Харин  Х.Булгантуяа 9 удаа эмнэлгийн чөлөөтэй, гадаадад 1, тасалсан 1 гэж бүртгүүлжээ. 

Мөн УИХ-ын гишүүн Х.Баттулга 10 удаа хуралдаа оролцоогүй бөгөөд гадаадад 2, чөлөөтэй 5, тасалсан 3 гэж мэдүүлжээ. 

Харин Ж.Алдаржавхлан, Н.Алтанхуяг, Н.Алтаншагай, А.Ариунзаяа, Х.Баасанжаргал, Н.Батсүмбэрэл, Э.Батшугар, Г.Ганбаатар, П.Ганзориг, Ж.Золжаргал, Б.Найдалаа, Н.Наранбаатар, У.Отгонбаяр, Д.Рэгдэл, Ц.Сандаг-Очир, О.Саранчулуун, Н.Учрал, Б.Хэрлэн, Дав.Цогтбаатар, Ж.Чинбүрэн, Л.Энх-Амгалан нарын 21 гишүүн нэг ч таслалт, чөлөөгүйгээр чуулгандаа бүтэн суужээ.