Иргэдийн санамсар болгоомжгүй үйлдлээс шалтгаалан гол мөрний мөсөн дээгүүр тээврийн хэрэгсэлтэй зорчсоноос мөсөнд цөмрөх, автомашинтайгаа суух, осолдох тохиолдол гарсаар байна.
Он гарсаар улсын хэмжээнд нэгдүгээр сарын 13-ны байдлаар Хөвсгөл аймагт-3, нийслэлийн Багануур дүүрэгт-1 буюу нийт 4 удаагийн мөс цөмөрсөн дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Иймд цаг агаарын нөхцөл байдлын мэдээллийг албаны эх сурвалжаас авах, мэргэжлийн байгууллагуудаас өгч байгаа заавар зөвлөмжийг дагах, явах чиглэлийн зам маршрутыг сайтар судлах, автомашин техник хэрэгслийн бэлэн байдлаа хангах, дулаан хувцаслах, өөрийн болон бусдын амь насанд хохирол учруулах алхам хийхгүй байх, баталгаат зам гүүр, гармаар зорчихыг ОЕГ-аас онцгойлон анхааруулж байна.