Венесуэл улс улс төрийн хоригдлуудыг суллана хэмээн амласан ч бодит байдал дээр хэрэгжилт нь удаашралтай, тодорхой бус хэвээр байгаа талаар CNN агентлаг мэдээлжээ.
Хүний эрхийн "Penal Forum" байгууллагын мэдээлснээр, дур мэдэн саатуулагдсан 800 гаруй хүний ердөө 49-ийг нь одоогоор суллаад байгаа бол Венесуэлийн засгийн газар 116 хүнийг сулласан гэж мэдэгдсэн ч нэрсийг нь тодорхой нийтлээгүй байна.
Харин НҮБ улс төрийн хоригдлуудыг суллаж буйг сайшаасан ч Венесуэл хүний эрхийн үүргээ бүрэн биелүүлээгүй хэмээн шүүмжилж, бүх хоригдлыг нэн даруй, болзолгүйгээр суллахыг уриалжээ.
Тэгвэл хоригдлуудын ар гэрийнхэн шоронгийн гадаа хонож, хайртай хүмүүс нь амьд байгаа эсэхийг нотлох баримт, видео, зургийг шаардаж байгаа аж. Энэ нь нэг хоригдол шоронд нас барсан тухай албан мэдээ гарсны дараа улам хурцаджээ. Суллагдсан хүмүүсийн нэрсийг ил тод зарлахгүй байгаа нь хүний эрхийн зөрчил үргэлжилж болзошгүйг харуулж байна гэж Олон улсын хүний эрхийн байгууллагууд анхааруулжээ.
Эх сурвалж: CNN