"Монгол Улсын Үндсэн хуулийн өдөр”-т зориулсан Шатар сонирхогчдын улсын аварга шалгаруулах тэмцээний шувтаргын тоглолт өнөөдөр /2026.01.10/ Төрийн ордонд болж байна.
УИХ-аас уламжлал болгон зохион байгуулдаг уг тэмцээн 14 дэх жилдээ амжилттай зохион байгуулагдаж байна. Тэмцээний нээлтэд Монгол Улсын Ерөнхий сайд Г.Занданшатар, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ж.Батжаргал, УИХ-ын Тамгын газрын дарга Л.Өлзийсайхан, АИХ-ын депутатууд оролцжээ.
Шатрын хагас шигшээ тэмцээн 2025 оны 12 дугаар сарын 20, 21-ний өдрүүдэд бүх аймаг болон нийслэлд нэгэн зэрэг болж, 696 шатарчин оролцож байна. Энэ нь өмнөх оноосоо есөн хувиар өссөн үзүүлэлттэй аж. Анхан шатын тэмцээнд хамгийн олон шатарчин оролцсон аймгууд тодорсон бөгөөд 409 оролцогчоор Баянхонгор, 319 оролцогчоор Говь-Алтай, 309 оролцогчоор Завхан аймаг тус тус шалгарсан байна.