Энэ сарын 20-ноос нөөцийн мах худалдаалж эхэлнэ

Энэ сарын 20-ноос нөөцийн мах худалдаалж эхэлнэ

Нөөцийн махны бэлтгэл ажил 95 хувьтай бөгөөд энэ сарын 20-ноос эхлэн худалдаалж эхэлнэ. Нийслэлийн хэмжээнд 410 цэгээр дамжуулан худалдана.

НЗДТГ-ын мэдээлснээр, үхрийн мах 15 мянга, хонины махыг 13 мянган төгрөгөөр борлуулах юм. Энэ жил 5000 тонн нөөцийн мах бэлтгэсний 40 хувийг үхрийн мах, 60 хувийг хонины мах эзэлж байна. Харин нөөцийн махны өргөтгөсөн худалдааг сар шинийн баярыг угтан хоёрдугаар сарын 7-17-нд нийслэлийн 18 байршилд зохион байгуулах аж. Нөөцийн махны чанар, аюулгүй байдалд тогтмол хяналт тавьж, нэгдүгээр сард төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус хоёр удаагийн шалгалтыг хийж байна. Нийслэлийн хүн амын хаврын улирлын махны хэрэгцээнд зориулж УБЗАА-наас жил бүр нөөцийн мах бэлтгэдэг. Энэ хүрээнд өнгөрсөн оны зургаадугаар сараас нөөцийн мах бэлтгэх аж ахуйн нэгжийг сонгон шалгаруулж, шалгаруулалтад оролцсон 15 ААН-ээс ес нь шалгарч, нөөцийн мах бэлтгэж байгаа юм.