"Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр 838 вагон газрын тосны бүтээгдэхүүн байна" гэж АҮЭБЯ-наас мэдээллээ

"Өнөөдрийн байдлаар төмөр зам дээр 838 вагон газрын тосны бүтээгдэхүүн байна" гэж АҮЭБЯ-наас мэдээллээ

2026 оны нэгдүгээр сарын 9-ний өдрийн байдлаар Улаанбаатар төмөр замын хэмжээнд шатахуунтай 838 вагон байна.

Үүнээс АИ92 автобензин 265 вагон буюу 15.900 тонн, АИ-95 автобензин 11 вагон буюу 660 тонн, Дизель түлш 439 вагон буюу 26.340 тонн, ТС-1 онгоцны түлш 27 вагон буюу 1.620 тонн, шатдаг хий 54 вагон, бусад бүтээгдэхүүн ачсан 42 вагон тус тус байна.

Буух өртөөдөөр үзвэл:

Толгойт өртөө

- АИ-92 автобензин - 113 вагон

- АИ-95 автобензин - 4 вагон

- Дизель түлш - 148 вагон

- ТС-1 - 27 вагон

- Шингэрүүлсэн шатдаг хий - 34 вагон

Рашаант өртөө

- АИ-92 автобензин - 20 вагон

- Дизел түлш - 1 вагон

- Шингэрүүлсэн шатдаг хий - 2 вагон

Улаанбаатар өртөө

- АИ-92 автобензин - 17 вагон

- Дизель түлш - 23 вагон

Дархан өртөө

- АИ-92 автобензин - 20 вагон

- Дизель түлш -8 вагон

Сайншанд өртөө

- АИ-92 автобензин - 12 вагон

- Дизель түлш - 3 вагон

Чойр өртөө

- АИ-92 автобензин - 3 вагон

- Дизель түлш - 30 вагон байгаа бол буух өртөөдийг чиглэн замд 80 вагон АИ-92 автобензин, 7 вагон АИ-95 автобензин, 226 вагон дизель түлш, 18 вагон шингэрүүлсэн шатдаг хий явж байна.