Гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад дайруулж, амь насаа алджээ

Гарцгүй газраар зам хөндлөн гарч яваад дайруулж, амь насаа алджээ

Цагдаагийн байгууллагад энэ сарын 4-ний 18:51 цагийн үед “Ачааны автомашинд хүн мөргүүлсэн” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Дуудлага, мэдээллийн дагуу шалгалтын ажиллагаа явуулахад, том оврын тээврийн хэрэгсэл жолоодож явсан иргэн “Э” нь явган зорчигчийг мөргөж, амь насыг нь хохироосон байна. Урьдчилсан байдлаар амь хохирогч нь явган хүний гарцгүй хэсгээр зам хөндлөн гарсан болох нь тогтоогдож буй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа талаар цагдаагийн байгууллагаас мэдээллээ.

Замын хөдөлгөөнд оролцогч явган зорчигч та бүхэн зам хөндлөн гарахдаа заавал явган хүний гарцаар гарч, гэрлэн дохио болон хоёр талын замын урсгалаас ирж буй машинуудыг сайтар ажиглан, аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарахыг зөвлөж байна.