ТОДРУУЛГА: 1.8 сая иргэнд сая төгрөг тараах ямар ч шийдвэр гараагүй

ТОДРУУЛГА: 1.8 сая иргэнд сая төгрөг тараах ямар ч шийдвэр гараагүй

Засгийн газрын хуралдаанаар “Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь ард иргэддээ хүргэх 300 хоногийн ажлын төлөвлөгөө”-г баталсан. Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн  2025.12.31-ны өдөр мэдээлэл хийх үеэрээ "Олон овоот, Бор тээгийн ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар хүүхэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн зэрэг 1.8 сая иргэнд нэг сая төгрөгийн ногдол ашиг олгоно" хэмээн танилцуулсан байдаг.

Тэгвэл Засгийн газрын ХМОНХГ-аас "Мөнгө тараах тухай ямар ч шийдвэр гараагүй. Дэд сайд 300 хоногийн төлөвлөгөөнд баялгийн санг арвижуулж, өгөөжийг бодитой хүртээх тухай зорилт туссаныг жишээ татаж танилцуулахдаа шууд мөнгө тараах мэт ойлгогдохоор ярьсан байсан" гэж тайлбарласан байна.