Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзанданг 2025 оны төгсгөлд чөлөөлсөн. Тэгвэл түүнээс зарим асуудлын талаар тодрууллаа.
Тэрбээр, "Өнөөдөр Засгийн газар БЭТ-ийг дараагийн БЭТ-ээр солих шийдвэр гаргах юм шиг байна. Ерөнхий сайд намайг уулзахаар дуудсан. Улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөнтэй холбогдуулж, бүрэн эрхт төлөөлөгч өөрчлөгдөх нөхцөл үүссэн байж болзошгүй юм шиг байна. Хэлэлцээрт идэвхтэй оролцсон компаниудад талархал илэрхийлье. Үүсмэл ордууд эзэмшиж байгаа компаниуд хэлэлцээрт идэвхтэй оролцсон. Төрийн хувь хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хэлэлцээр үргэлжилж байгаа. 34 хувиа өгөхөөр тогтсон. Энэ бол дээрэм биш" гэлээ.
ШУУД ҮЗЭХ: