Гаалийн байцаагч нар "гаалийн бүрдүүлэлт "-ийг хуурамчаар үйлдэн сар бүр авлига авч, бүртгэлгүй дансанд 1.6 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн байж болзошгүй хэрэг гарсан байдаг.
Улмаар Гааль, татварын байгууллагуудад хийсэн хяналт шалгалтаар авлигын ноцтой хэргүүд илэрсэнтэй холбоотойгоор Ерөнхий сайд Г.Занданшатар өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын /2025.12.05/ Улаанбаатар хотын Гаалийн газарт ажиллаж, Гаалийн ерөнхий газрын дарга Р.Отгонжаргал өөрийн хүсэлтээрээ ажлаасаа чөлөөлөгдөж, нэр бүхий албан тушаалтнуудад шалгалтын ажиллагаа явуулж байсан юм. Тэгвэл ажлаас нь чөлөөлж, шалгаж байсан гаалийн байцаагч нарыг саяхан ажилд нь буцаан оруулсан гэдгийг эх сурвалж мэдээллээ.