“Эрдэнэт үйлдвэр” Ил уурхайд осол болж ажлаа хийж байсан нэг ажилтан амь насаа алджээ

“Эрдэнэт үйлдвэр” Ил уурхайд осол болж ажлаа хийж байсан нэг ажилтан амь насаа алджээ

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын Ил уурхайд 2026 оны нэгдүгээр сарын 07-ны өдөр үйлдвэрлэлийн осол болж, ажил үүргээ гүйцэтгэж байсан ажилтан өртөн, амь нас хохирсон харамсалтай явдал болжээ.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын уурхайчин хамт олны нэрийн өмнөөс талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсдөд гүн эмгэнэл илэрхийлсэн байна. Ослын нөхцөл байдал, учир шалтгааныг тогтоохоор Орхон аймгийн Цагдаагийн газар, Прокурорын газар, хууль хяналтын байгууллагууд, Үйлдвэрийн газрын Гамшгаас хамгаалах штаб, Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судлан бүртгэх орон тооны бус байнгын комисс шуурхай ажиллаж байна.

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын зүгээс шаардлагатай арга хэмжээ авч, талийгаачийн гэр бүлд үзүүлэх бүх төрлийн тусламж, дэмжлэгийг хуулийн хүрээнд шуурхай шийдвэрлэн ажиллах болно гэж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-аас мэдэгджээ.