Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч Ж.Батзанданг 2025 оны төгсгөлд чөлөөлсөн талаар бид өмнө нь мэдээлсэн.
Түүнийг Л.Оюун-Эрдэнийг Ерөнхий Сайд, Лу.Гантөмөрийг Тэргүүн Шадар сайдаар ажиллаж байх үед буюу 2025.02.06-ны өдөр томилсон байдаг. Тэгвэл Ж.Батзанданг стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээрийг удаашруулсан, ажилдаа хариуцлагагүй хандсан гэх үндсээр албан тушаалаас нь чөлөөлжээ. Засгийн Газрын Бүрэн Эрхт Төлөөлөгч нь өндөр цалинтай, бүр өөрийн ажлын албатай томоохон албан тушаал байсан бөгөөд уг албыг буулгахгүй мөн Ж.Батзандангийн оронд өөр хүнийг удахгүй томилох юм байна.