Отгонтэнгэр хайрхны төрийн их тахилга энэ жил болох тул Завхан аймгийн ИТХ-ын ээлжит бус 8 дугаар хуралдаанаар Отгонтэнгэр уулын тэнгэрийг тайх товыг тогтоож, саналыг уламжилсан тухай аймгийн ИТХ-ын нарийн бичгийн дарга С.Болдбаатар мэдээлжээ.
Тодруулбал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2010 оны 5 дугаар сарын 6-ны өдрийн 85 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул овооны тэнгэрийг тайх тахилгын ёслолын журам”-ын 1.2.14 дэх хэсэг, 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 28 дугаар зарлигаар батлагдсан “Төрийн тахилгатай уул, хайрхныг тайх төрийн ёслол үйлдэх, хуваарь“-ийн 10 дахь хэсгийг үндэслэн, Отгонтэнгэр хайрхны тэнгэрийг тайх төрийн тахилгын ёслолыг 2026 оны 6 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжилсан байна.