Сэлэнгэ аймгийн Шаамар сумын харьяат, Монгол Улсын гавьяат жүжигчин З.Жарант Сэлэнгэ аймгийн “Хүндэт иргэн” болжээ. Тэрээр соёл урлагийн салбарт 50 гаруй жил идэвх зүтгэл, үр бүтээлтэй ажиллаж, драмын болон тайз дэлгэцийн олон арван гол дүрийг бүтээж, соёл урлагийн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлж, аймгийн ИТХ-ын даргын А/62 дугаар захирамжаар энэхүү хүндэт өргөмжлөл хүртээсэн байна.