С.Даваасүрэн: Бортээг, Олон овоот зэрэг ордуудыг эргэлтэд оруулж, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг тараана

С.Даваасүрэн: Бортээг, Олон овоот зэрэг ордуудыг эргэлтэд оруулж, ахмад настан, хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд нэг сая төгрөг тараана

Эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх 300 хоногийн төлөвлөгөөг Засгийн газраас баталлаа. Энэхүү төлөвлөгөөний талаар мэдээлэл Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн өглөө.

Энэ талаар Эдийн засаг, хөгжлийн дэд сайд С.Даваасүрэн “Монгол улсын Засгийн газраас эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлж, үр өгөөжийг нь иргэдэдээ хүргэх 300 хоногийн төлөвлөгөөг баталсан. Энэ ажил дөрвөн гол хэсгээс бүрдэнэ. Нэгдүгээрт, инфляцийн дарамтгүй тогтвортой орлоготой иргэн. Хоёрдугаарт, бизнесийн эрх чөлөөг хамгаална. Гуравдугаарт, Хариуцлагатай, санаачилгатай, хэмнэлттэй төр. Эцэст нь сөрөн тэсвэрлэх чадвартай эдийн засаг гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. Нийт 80 гаруй ажлыг багтаасан. Инфляцийн дарамтыг багасгаж, орлого өсгөх малчдын орлогыг нэмэгдүүлэх чиглэлд илүү анхаарсан ажлуудыг хийх болно. Тухайлбал, мал болон малын гаралтай бүтээгдэхүүнийг зах зээлд шууд нийлүүлэх, ноолуурын үнийг тогтвортой байлгах, арьс ширний экспортыг дэмжинэ. Мөн төрийн үйлчилгээний албан хаагчдын цалинг нэмэгдүүлэх нэмэгдүүлэхэд анхаарна. Тухайлбал, эмч, багш, шинжлэх ухааны ажилтнуудын цалинг 2026 оны 01 сарын 01-нээс үе шаттайгаар нэмэгдүүлнэ. Мөн НӨАТ-ын буцаалтын хувь хэмжээг нэмэгдүүлнэ. Цаашлаад баялагийн өгөөжийг иргэн бүрт хүртээх арга хэмжээг чухалчилж байна. 2012 онд Засгийн газрын 218 тогтоолоор “Эрдэнэс Монгол” ХХК-д давуу эрхтэй хувьцааг Монгол Улсын иргэн бүрт үнэ төлбөргүй эзэмшүүлэх тухай заалтыг тусгасан байдаг. Гэхдээ өнгөрсөн 14 жилийн хугацаанд давуу эрхтэй хувьцаанаас ногдол ашиг тараагаагүй. Иймд, Бортээг, Олон овоот зэрэг ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах замаар нэн тэргүүнд хуримтлагдсан ашгаасаа хүүхэд, ахмад настан, хөгжлийг бэрхшээлтэй иргэдэд нэг сая хүртэл төгрөгийн ногдол ашгийг үе шаттайгаар олгох шийдвэр гаргалаа. Үндсэндээ 1.8 сая иргэн хамрагдана гэсэн үг. Мөн тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүллээ. Нийгмийн даатгалын сангаас олгож байгаа бүх төрлийн тэтгэвэрийн хэмжээг 80 мянган төгрөгөөр нэмэгдүүлэв. Ингээд бүрэн тэтгэвэрийн доод хэмжээ 769 мянган төгрөг болж нийгмийн халамжийн сангаас олгож байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэн болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэвэр, тэтгэмжийг 20 хувиар нэмэгдүүлэн, 478 мянган төгрөг болгосон. Харин бусад тэтгэмжийг 8.6 хувиар нэмэгдүүлэв. Эдгээр нэмэгдлүүд 2026 оны 01 сарын 01-нээс хэрэгжиж эхэлнэ. Газар олголтыг бүрэн цахим системд шилжүүлнэ. Улмаар ажлын таван хоногт шилжүүлнэ. Энэ оны гуравдугаар улирлын байдлаар инфляцын түвшин 8.2 хувь байна. Иймд эдийн засгийн сэргэлтийг эрчимжүүлэх зорилгоор 300 хоногт гурван чиглэлийн арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Дотоодын хүнсний хангамжийг сайжруулах, "Хүнсний хувьсгал", "Атрын аян"-ы хүрээнд тариалалтыг нэмэгдүүлэх, бизнесийн эрх чөлөөг хангах. Төр хувийн хэвшилтэй өрсөлдөх, аль нэг компанид давуу эрх олгох байдлыг хориглох. Цахимаар төрийн бодлого хэрэгжүүлэх, тусгай зөвшөөрлийг цахимаар авах боломжтой болгоно. Гадны банк санхүүгийн байгууллагыг оруулж ирэхийг судлах.Баялгийн санд орлого төвлөрүүлэх чиглэлээр Төгрөг нуурын орд, Төмөртэйн овоо, Бортээг, Олон Овоот, Оюутолгой, Эрдэнэтийн үүсмэл ордуудад төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох чиглэлд анхаарахаар төлөвлөсөн.Монголын хөрөнгийн бирж, Төрийн банк, Үндэсний давхар даатгалын корпорац зэрэг компаниудыг хувьчилж, өөрчлөн байгуулна. Төсвийн зардлыг бууруулна. Урсгал зардлыг ДНБ-ний 24 хувиас хэтрүүлэхгүй байх ба Гадаад томилолт, тавилга худалдан авах зэрэг урсгал зардлыг хориглоно" гэв.

ШУУД ҮЗЭХ: