Улсын үнэн зоригт харцага Н.Золбоо тэргүүтэй "Тэргүүн Богд" дэвжээний бөхчүүд нийслэлийн дүүргүүдийн ТҮК-ийн ажилчдад халуун аарц болон шинэ жилийн гарын бэлэг тараасан байна.
Тэд 2025 оны отгон өдөр буюу өнөө өглөөний 05:00 цагт төв талбай дээр цугларч хотын дөрвөн тал руу хуваарилагдан явж нийт 100 гаруй хүнийг халуун аарцаар дайлж, шинэ жилийн бэлэг өгчээ. Энэ тухай цахим хуудаснаа "Улсын минь нийслэл Улаанбаатар хотыг цэвэр, цэмцгэр байлгадаг эрхэм хөдөлмөрч хүмүүсээ баярлууллаа" хэмээн бичсэн байна.