“Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан, Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд боллоо.
Энэ барилдаанд үзүүр, түрүү булаалдахаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур сумын харьяат Улсын арслан Б.Орхонбаяр, Ховд аймгийн Мөст сумын харьяат аймгийн арслан М.Баяржавхлан нар тунаж үлдсэн юм. Ингээд “Ерөнхийлөгчийн цом”-ын барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүлж, аймгийн арслан М.Баяржавхлан үзүүрлэлээ. Улсын арслан Б.Орхонбаярын хувьд өмнө нь 2022 онд энэ цомд түрүүлж байсан түүхтэй. Харин их шөвөгт Ховд аймгийн Зэрэг сумын харьяат Улсын заан Б.Бат-Өлзий, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар шалгарсан юм.