Ахмад багш Батаагийн Минжүүрдоржид гавьяат багш цол хүртээлээ

Ахмад багш Батаагийн Минжүүрдоржид гавьяат багш цол хүртээлээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх зарлиг гаргаж төрийн дээд цол, одон, медаль гардууллаа.

Сүхбаатар аймгийн Онгон сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш Батаагийн Минжүүрдоржид гавьяат багш цол хүртээлээ. Тэрбээр ийнхүү төрдөө үнэлүүлснийхээ дараа "Өнөөдөр төрийнхөө тэргүүнээс гавьяат багш гэх эрхэм цолыг хүртсэндээ магнайгаа тэнийтэл баярлаж байна. Багш хүний хөдөлмөрийг шавь нараар нь үнэлдэг. Миний шавь нараас 30 гаруй гавьяат, эрдэмтэд төрсөн байна. Мөн 320 гаруй хүн тэргүүний ажилтан болжээ. Үе үеийнхээ шавь нараар бахархан тэдэндээ талархаж байна. Та нартаа эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхний дээдийг хүсэн ерөөе. Нийт монголчууддаа баярын мэнд хүргэе. Баярлалаа" хэмээн баярын сэтгэгдлээ хуваалцлаа.