"CS2" төрлийн оны шилдгүүдийг тодруулдаг "HLTV Awards"-ийн финалд "Blitz" болон "Maaraa" нар шалгарчээ

"CS2" төрлийн оны шилдгүүдийг тодруулдаг "HLTV Awards"-ийн финалд "Blitz" болон "Maaraa" нар шалгарчээ

Цахим спортын "CS2" төрлийн оны шилдгүүдийг тодруулдаг "HLTV Awards"-ийн номинаци бүрийн финалистууд тодорчээ. Тамирчид, дасгалжуулагчдын дунд нийт долоон номинациар шилдгүүд тодрох учиртай. Шагнал гардуулах ёслолын арга хэмжээ ирэх оны нэгдүгээр сарын 10-ны өдөр Сербийн Белград хотноо болно. "The MongolZ" багаас ахлагч "BLitz" болон дасгалжуулагч "MaaRaa" нар өөрсдийн номинаци бүртээ финалд үлджээ.

"Оны шилдэг "IGL"" номинацид:

"Vitality"-ийн ахлагч "APEX": Түүний хувьд 2023 онд энэ шагналын эзэн болж байлаа. Харин энэ жил баг нь дараалан Мэйжорт түрүүлж, Гранд Сламын эзэн болсон амжилттай.

"The MongolZ"-ийн ахлагч "BLitz": Түүний удирдлага дор баг нь Монголоос төдийгүй Азиас дэлхийн чансааг тэргүүлсэн анхны баг болсон билээ. Мөн цахим спортын дэлхийн аваргад түрүүлж, албан ёсны анхны том тэмцээний түрүүгээ хүртсэн түүхтэй.

"FURIA"-ийн ахлагч "FalleN": Оны эхэнд "FURIA" баг тааруу байсан ч цус сэлбэснээр гайхалтай амжилтыг үзүүлсэн. Дөрвөн тэмцээнд дараалан түрүүлэхэд үхэхээс бусдыг үзсэн туршлагатай "Fallen"-ийн нөлөө чамгүй байсан.

"Оны шилдэг дасгалжуулагч" номинацид:

"Spirit"-ийн дасгалжуулагч "Hally": Түүний хувьд өнгөрсөн жил энэ шагналын аман хүзүүнд бичигдэж байв. Энэ жил түүний баг "IEM Cologne" гэх нэр хүндтэй, том тэмцээнд түрүүлсэн.

"The MongolZ"-ийн дасгалжуулагч "MaaRaa": Түүнийг сайн дасгалжуулагчаас гадна сайн скаут гэдгийг дэлхий нийт хүлээн зөвшөөрөв. 2025 онд түүний баг Мэйжорын финалд шалгарч, дэлхийн чансааг тэргүүлж үзжээ. Оны төгсгөлд "Senzu"-ийн оронд "controlez"-ийг авчирсан нүүдэл нь буруудаагүйг харуулсан.

"Vitality"-ийн дасгалжуулагч "XTQZZZ": Тэрбээр анх удаа топ гуравд үлдэж байгаа нь энэ. Энэ жил яахын аргагүй Францын баг ноёлсон.