Улсын хэмжээнд 2025 оны эцэст мал тооллогын урьдчилсан дүнгээр 58.1 сая толгой мал тоологдсон байна. Энэ нь малын тоо өмнөх оноос 445.1 мянган толгойгоор буюу 0.8 хувиар өссөн үзүүлэлт болжээ.
Тодруулбал, адуу 5.1 сая болж 9.5 хувиар өссөн, үхэр 5.4 сая болж 7.2 хувиар өссөн, тэмээ 501.3 мянга болж 4.3 хувиар өссөн, ямаа 23.2 сая болж 1.1 хувиар тус тус өссөн байна. Харин хонь 23.9 сая болж 2.6 хувиар буурчээ. Мал тооллогын урьдчилсан дүнгээр, Хөвсгөл аймаг 5.3 сая толгой мал, Өвөрхангай аймаг 5.1 сая толгой мал, Архангай аймаг 4.4 сая толгой мал, Баянхонгор аймаг 4.2 сая толгой мал, Төв аймаг 4.1 сая толгой мал тоолуулж мал тооллогын дүнгээр тэргүүлж байгаа ажээ.
2025 оны тооллогын урьдчилсан дүнгээр нийт мал сүрэгт:
- Хонь 41.1 хувь,
- Ямаа 39.9 хувь,
- Үхэр 9.4 хувь,
- Адуу 8.8 хувь,
- Тэмээ 0.9 хувийг тус, тус эзэлж байна.
