Богд хаант Монгол Улсын Төрийн бэлгэдэл далбааг эх хувиар нь үзүүлнэ

Богд хаант Монгол Улсын Төрийн бэлгэдэл далбааг эх хувиар нь үзүүлнэ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114 жилийн ойд зориулсан Ерөнхийлөгчийн цомын төлөөх чансаа өндөр 128 бөхийн барилдааны үеэр Монгол Улсын Соёлын өвд албан ёсоор бүртгэгдсэн Богд Хаант Монгол Улсын Төрийн далбааг Монгол бөхийн өргөөнд эх хувиар нь олон нийтэд дэлгэн үзүүлэхээр болжээ.

Аливаа улс гүрний тусгаар тогтнолын эрхэм бэлгэдэл нь Улсын сүлд, тамга, туг, далбаа байдаг билээ. Энэхүү уламжлалын дагуу 1911 онд тусгаар тогтнолоо зарласан Олноо Өргөгдсөн Монгол Улсын хамгийн түрүүнд шийдвэрлэсэн чухал зүйл нь дэлхийн нийтийн жишгийн дагуу "Төрийн далбаа"-тай болсон явдал юм.

Зээгт наамал болон барлах аргаар бүтээсэн Олноо Өргөгдсөн Монгол Улсын төрийн далбааг урлахад Да лам Цэрэнчимэд ихээхэн үүрэгтэй оролцсон гэдэг бөгөөд уг далбааны гол дахь соёмбо тэмдэг нь 1921 оны ардын хувьсгалын үеэр төрийн сүлд далбаанд ч залгамжлагдан ирсэн түүхтэй. Богд хаант Монгол улсын Төрийн далбааг 2004 оны 5 дугаар сарын 5-нд Засгийн газрын 108-р тогтоолоор “Хосгүй үнэт өв”-ийн жагсаалтад бүртгэсэн бөгөөд одоогоор Үндэсний түүхийн музейн сан хөмрөгт хадгалагддаг.




Өнөөдөр бич өдөр

3 цагийн өмнө