УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан "Нүүрсний" гэх хэргээр шүүхээс 2.6 жилийн хорих ял шийтгэгдэж, өдгөө хорих ялаа эдэлж байгаа билээ.
ВИДЕО:
Тодруулбал, Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан нарт холбогдох хэргийг өнгөрсөн оны нэгдүгээр сард /2024.01.31/ хэлэлцэн, шийдвэрээ гаргасан. Ингэхдээ, УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханд Эрүүгийн тухай хуулийн тусгай ангийн 22.10.2-т заасны дагуу 3 жилийн хорих ял, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5 жил 9 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн бол нэр бүхий 11 шүүгчдэд мөнгөн торгууль оногдуулсан байдаг.
Харин Нийслэлийн Эрүүгийн хэргийн Давж заалдах шатны шүүх тус хэргийг 2024 оны есдүгээр сард /2024.09.12/ хэлэлцэж, Т.Аюурсайханы хорих ялыг 2.6 жил, Б.Ганхуягийн хорих ялыг 3.9 жил болгож бууруулсан юм. Улмаар тухайн нэр бүхий шүүгдэгч нар Улсын дээд шүүхэд гомдол гаргасан ч тус шүүх хэргийг хяналтын шатны шүүхээр хэлэлцэхээс татгалзаж, шийдвэрлэсэн байдаг. Ингэснээр давж заалдах шатны магадлал хүчин төгөлдөр болсон юм. Харин тэрбээр өдгөө ШШГЕГ-ын Хүүхдийн хорих ангид шүүхээс оноосон хорих ялыг эдэлж буй.
Т-.АЮУРСАЙХАН ХАХУУЛИЙН МӨНГӨӨРӨӨ АВСАН ГЭДЭГ АДУУНЫ ЖҮЧЭЭ ТҮҮНИЙ ХАМААРАЛ БҮХИЙ ХҮМҮҮСИЙН НЭР ДЭЭР БҮРТГЭЛТЭЙ БАЙГАА БӨГӨӨД АТГ-ААС ШИЛЖИЛТ ХӨДӨЛГӨӨНИЙГ НЬ ХЯЗГААРЛАЖЭЭ-

Шүүхээс УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайханыг "Өөрийн хөрөнгө, орлого их хэмжээгээр нэмэгдсэн нь хууль ёсны үндэслэлтэй болохыг тайлбарлаж чадаагүй, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн" гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээрх ялыг оноогоод гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгийн үнэ болох .... төгрөгийг гаргуулах шийдвэрийг гаргасан юм.
Т.Аюурсайхан нь хахуулийн мөнгөөрөө хурдан удмын адуу, өртөг өндөр адууны жүчээ авсан байсан гэдэг. Ингэхдээ тэрбээр хадам ээж Т.Сээтэн, хадам ах Л.Цогбат нарынхаа нэр дээр Хүй долоон хутагт "Мод үржүүлнэ" хэмээн газар авч, улмаар адууны жүчээ барьсан байдаг аж. Тэгвэл өдгөө тухайн газрын шилжилт хөдөлгөөнийг АТГ-аас хязгаарласан байна. Тодруулбал, Авилгатай тэмцэх газрын 2023 оны дөрөвдүгээр сарын 19-ний өдрийн 06/6606 тоот албан бичгээр тухайн газрын шилжилт хөдөлгөөнийг хязгаарлажээ. Энэхүү мэдээллээс үзвэл магадгүй Т.Аюурсайханыг дээрх адууны жүчээг гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө гэж үзвэл үүний үнийг улсад төлүүлэх, эсвэл улсын орлого болгож магадгүй байна.