Казахстанд болсон "Silk way star" олон улсын уралдаанд дуучин Ч.Мишээл Гран при шагнал хүртсэн билээ.
Энэхүү тэмцээнд Азербайжан, Армени, Гүрж, Казахстан, Хятад, Киргиз, Малайз, Монгол, Тажикистан, Туркменистан, Узбекистан, Өмнөд Солонгос зэрэг 12 орны шилдэг оролцогчид оролцсон бөгөөд тэмцээн гурван сар гаруй үргэлжиллээ. Ялагчийг сонгохдоо 50 хувь шүүгчдийн үнэлгээ + 50 хувь үзэгчдийн онлайн санал хураалт ашигласан. Улмаар Казахстанын нийслэл Астанад зохион байгуулагдсан тэмцээнд Монгол Улс 85 оноогоор 1-р байр, зохион байгуулагч Казахстан улс 80 оноогоор 2-р байрт орсон юм.
Тэгвэл дуучин И.Мишээлд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд Алтан гадас одонгоор шагналаа.