О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах бичигт 35 гишүүн гарын үсэг зурсан

О.Цогтгэрэл: Засгийн газрыг огцруулах бичигт 35 гишүүн гарын үсэг зурсан

Ардчилсан нам 16 дэд сайдыг томилох шийдвэрээ цуцалж, Засгийн газрын данхар бүтцийг цомхотгох шаардлагаа Засгийн газарт хүргүүлсэн. Энэ шаардлагыг хүлээж авахгүй бол Засгийн газрыг огцруулах асуудлыг хөндөнө гэж мэдээлж байсан. Мөн АН-ын бүлгийн дарга О.Цогтгэрэл Ерөнхий сайдыг огцруулах албан бланк дээр гарын үсэг цуглуулж эхлээд байсан юм. 

Тэгвэл тэрбээр энэ талаар, "Баасан гарагт шаардлагын хариуг ирүүлэх ёстой гэсэн шаардлагыг тавьж байсан. Манай өрөөнд бүлгийн гишүүдийн хурал боллоо. Ерөнхий сайдыг огцруулах бланк дээр 35 гишүүн гарын үсэг зурсан. Дотооддоо зураагүй гишүүдээ шахаж, 42-уулаа зурна гэдэг зүйлийг ярьж байгаа" гэлээ.