Цэцэрлэгт хүрээлэнд театр барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлд зарим зүйлсийг тодруулах шаардлагатай гэж хугацаа тогтоожээ

Цэцэрлэгт хүрээлэнд театр барихыг эсэргүүцсэн хуульчдын нэхэмжлэлд зарим зүйлсийг тодруулах шаардлагатай гэж хугацаа тогтоожээ

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн 40 га газарт Үндэсний их театр, спортын ордон барих тухай шийдвэрийг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас гаргасан. Тэгвэл Хуульч, Өмгөөлөгч А.Базар, Б.Амгааланбаатар нар НИТХ-аас гаргасан уг шийдвэрийг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2025.10.16 өдөр Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан талаар бид мэдэээлж байсан билээ.

Тэд “Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн газар бол ундны усны нөөц, усны хамгаалалтын бүсэд хамаардаг, иргэд амарч зугаалдаг чухал газар. Иймд хүрээлэн буй орчныг хамгаалах, нийтийн эрх ашгийг хамгаалах ёстой” хэмээн үзэж байгаа юм. Хуулийн хүрээнд тэдний нэхэмжлэлийн дагуу уг асуудлыг шүүхээс хэлэлцэх эсэхийг шийдвэрлэх долоо хоногийн хугацаатай байдаг. Харин Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс нэхэмжлэлээс зарим зүйлсийг тодруулах шаардлагатай гэж хугацаа тогтоосон байна. Хуульд зааснаар нэхэмжлэл нь бүрдүүлбэр хангахгүй бол шүүхээс 14 хүртэлх хугацаанд бүрдүүлбэр хангуулахаар хугацаа тогтоох боломжтой байдаг юм.