"Симба" Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөгийг нь дээрэмдсэн "Сэлэнгийн" гэх У.Баатаржав нарт холбогдох хэргийг шүүх хурал болно

"Симба" Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөгийг нь дээрэмдсэн "Сэлэнгийн" гэх У.Баатаржав нарт холбогдох хэргийг шүүх хурал болно

"Симба" Ц.Батааг хулгайлж, 98 сая төгрөгийг нь дээрэмдсэн "Сэлэнгийн" гэх У.Баатаржав нарын хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болж, хэргийг шүүхэд шилжүүлсэн талаар бид өмнө нь мэдээлж байсан билээ. 

Тэгвэл тус хэргийг шүүх хурал энэ сарын 23-ны /2025.12.23/ өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд болохоор товлогдсон байна. 

Нийслэлийн прокурорын газраас иргэн У.Баатаржав, Н.Наранбаатар, М.Отгонсүх нар нь зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд нэвтэрч, УИХ-ын гишүүн асан, олны мэддэгээр Симба хочит Ц.Батаад хүч хэрэглэн “Х” зочид буудалд хууль бусаар хорьж, 98 сая төгрөгийг шилжүүлэн авсан, мөн хуурамч мөнгөн тэмдэгт, галт зэвсгийг хууль бусаар хадгалсан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 13.2 дугаар зүйлийн 1 /Хулгайлах/, 13.4 дүгээр зүйлийн 1 /Хүнийг хүчээр алга болгох/, 13.6 дугаар зүйлийн 2 /Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох/, 11.6 дугаар зүйлийн 2 /Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах/, 17.2 дугаар зүйлийн 2 /Дээрэмдэх/ зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байдаг.