Нийтийн тээврийн бодлогын газраас Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээж, Х:11, Ч:42 чиглэлд өөрчлөлт оруулжээ.
Хан-Уул дүүргийн 3, 8 дугаар хорооны иргэдийн нийтийн тээврийн хэрэгслээр зорчих эрэлтийг хангах, хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Д:14 "Нүхт-Хангарьд-Ирээдүй хотхон” чиглэлийг шинээр нээлээ. Мөн нийтийн тээврийн үйлчилгээний Х:11 “Давааны Зөрлөг-5 шар" чиглэлийн замд "Монгол наадам цогцолбор” (урд), (хойд) зогсоолыг нэмэв. Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны иргэдийн нийтийн тээврийн хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор Ч:42 "Сүлжмэл-Нарны гүүр-Зайсан" чиглэлийн замд өөрчлөлт оруулж Ч:42 "Сүлжмэл-Нарны гүүр-Танктай хөшөө-Зайсан" чиглэл болгон өөрчлөв.
Эдгээр чиглэлийн өөрчлөлтийг өнөөдрөөс буюу 2025 оны арванхоёрдугаар сарын 20-ны өдрөөс эхлэн мөрдөх юм.