Богдхан ууланд цас их орсонтой холбоотойгоор зэрлэг амьтад олон тоогоор уулнаас буух болжээ

Богдхан ууланд цас их орсонтой холбоотойгоор зэрлэг амьтад олон тоогоор уулнаас буух болжээ

Богдхан уулын хамгаалалтын захиргааны албан хаагчид, байгаль хамгаалагчид Зайсангийн аманд ажиллаж ойн санд дотор татсан 1000 орчим метр стандартын бус хашааг буулгаж 10 га бүхий зэрлэг амьтад бэлчээрлэх талбайг чөлөөлж ажиллажээ.

Богдхан ууланд цас их орсноос шалтгаалж зэрлэг амьтад олон тоогоор уулнаас бууж Туул гол дагуу идээшлэх, бэлчээрлэх үзэгдэл нэмэгдэж байгааг тул орчны бүсийн иргэд та бүхэн болон тээврийн хэрэгсэл жолоодож буй жолооч нар уулын зам дагуу хөдөлгөөнд оролцохдоо сэрэмжтэй зорчино уу.

Мөн Хамгаалалтын захиргаанаас “Зэрлэг амьтанд ээлтэй хашааны стандарт мөрдүүлэх” Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын А/853 тоот албан даалгаврыг мөрдүүлэх ажил үргэлжлэн хийгдэж байгааг анхааруулж, дэмжлэг үзүүлэн хамтран ажиллахыг уриалж байна.