Жил бүр Монголын Археологичдын Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг "МОНГОЛЫН АРХЕОЛОГИ-2025" эрдэм шинжилгээ, судалгааны тайлангийн хурал 2025 оны 12-р сарын 20-21-ны өдрүүдэд МУИС дээр зохион байгуулж байна.
Уламжлал болсон энэхүү хурлаар археологийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагууд тухайн жилийн авран хамгаалах хайгуул, малтлага судалгаа болон дотоод гадаадын суурь судалгааны төслүүдийнхээ үр дүнгээс танилцуулж шилдэгүүдээ тодруулдаг билээ. Энэ удаагийн хурлын ерөнхий зохион байгуулагчаар Монголын археологичдын холбоо, МУИС-ийн ШУС-ийн Археологи, антропологи, хүн ам зүйн тэнхим, МУИС-ийн Нүүдэлчдийн археологийн хүрээлэн, хамтран зохион байгуулагчаар ШУА-ийн Археологийн хүрээлэн, ШУА-ийн Түүх угсаатны зүйн хүрээлэн, ШУТИС, Чингис хаан үндэсний музей, Монголын үндэсний музей, Соёлын өвийн үндэсний төв, Чингис хааны өв соёлын хүрээлэн зэрэг байгууллагууд ажиллаж байна. Хурал 2025.12.20-21 өдрүүдэд МУИС-ийн Номын сангийн 3 давхарт 303 тоотод болж байна.