Энэ жил Улаанбаатар хотын гэр хорооллын 172 мянга гаруй айл өрхийн миддлингийн түлшийг сольж, БНХАУ-ын Шаньси мужийн Шэньмү хотоос 306 мянган тонн хагас кокс түлшийг ₮226 тэрбумаар худалдаж авч байгаа юм. Уг түлшний үр дүнгийн талаар хотын дарга Х.Нямбаатар "Энэ жилийн нэг сайн мэдээ гэвэл агаарын бохирдол нийт дүнгээрээ 23%-аар буурсан. Ирэх жил Монголд үйлдвэрлэсэн хагас коксон түлшийг худалдаж авахаар тендерийн бэлтгэлийг хангаж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс анх удаа нүүрс периолизийн үйлдвэртэй болох урьдчилсан нөхцөл бүрдэж байгаа" гэж өнөөдөр мэдээллээ.