АНУ-ын зэвсэгт хүчин Номхон далайн зүүн хэсгийн олон улсын усанд хар тамхины хууль бус наймаатай холбоотой хөлөг онгоцуудыг онилон цохилт өгсөн тухай Пентагон мэдээлж, ажиллагааны дүрс бичлэгийг өнөөдөр /2025.12.16/ олон нийтэд танилцуулжээ.
ВИДЕО:
The United States carried out strikes on drug traffickers’ vessels in the Pacific Ocean and released footage of the operation
— NEXTA (@nexta_tv) December 16, 2025
On December 15, US forces conducted Operation Southern Spear, striking three vessels in international waters in the eastern Pacific. The order was given… pic.twitter.com/ZHopnXDNDp
АНУ-ын Өмнөд командлалын мэдээлснээр “Operation Southern Spear” нэртэй тус ажиллагаа энэ сарын 15-нд явагдсан бөгөөд хар тамхины тээвэрлэлтийн мэдэгдэж буй маршрутаар зорчиж байсан гурван хөлөг онгоцыг онилсон байна. Цохилт өгөх тушаалыг Батлан хамгаалахын сайд Пит Хэгсет өгсөн гэж албаныхан мэдэгджээ. АНУ-ын Тагнуулын байгууллагын мэдээллээр эдгээр хөлөг онгоц нь АНУ-аас террорист байгууллага хэмээн зарласан бүлэглэлүүдийн хяналтад байсан бөгөөд хар тамхины хууль бус наймаанд шууд оролцож байсныг баталгаажуулсан гэжээ.
Цохилтын улмаас нийт найман хүн амиа алдсан байна. Тодруулбал, эхний хөлөг дээр гурван хүн, хоёр дахь хөлөг дээр хоёр хүн, гурав дахь хөлөг дээр гурван хүн нас барсан гэж албан ёсоор мэдээлжээ.
АНУ-ын тал энэхүү ажиллагаа нь олон улсын аюулгүй байдал, бүс нутгийн тогтвортой байдалд заналхийлж буй хар тамхины сүлжээг таслан зогсоох зорилготой байсан хэмээн тайлбарлаж байна.