Монголын Үндэсний бөхийн холбооны “Алтан цом” -ын гуравдугаар тойргийн сүүлчийн хэсгийн барилдаан 2025.12.14 буюу ням гарагт 14:30 цагт Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Энэ хэсэгт Дархан аварга Н.Батсуурь тэргүүтэй "Хамаг Монгол" Улсын арслан Ц.Бямба-Отгон тэргүүтэй "Хубилай" багтай өрсөлдөнө. Мөн Улсын арслан Э.Батмагнай ахлагчтай "МCS Энержи" багтай Улсын арслан Б.Орхонбаяр ахлагчтай "АПУ Скайтел" баг барилдах товтой байна.

