Лондон хотын нисэх онгоцны буудал дээр үл таних этгээд чинжүүний шүршигч цацаж, халдлага үйлджээ

Лондон хотын нисэх онгоцны буудал дээр үл таних этгээд чинжүүний шүршигч цацаж, халдлага үйлджээ

Лондон хотын "Хитроу" нисэх онгоцны буудал дээр үл таних этгээд чинжүүний шүршигч цацаж, хадлага үйлджээ. Лондонгийн цагдаагийн газрын мэдээлснээр, "хэсэг бүлэг эрчүүд хэд хэдэн хүнд чинжүүний шүршигч цацсан. Энэ явдал нисэх онгоцны буудлын 3-р терминалын ойролцоох зогсоол дээр болсон байна. Ийм шүршигчийг худалдах, хадгалах нь Их Британид хууль бус юм" гэжээ.

Тэгвэл тус хэрэгтэй холбогдуулж нэг эрэгтэйг халдлага үйлдсэн хэмээн сэжиглэн баривчилсан бөгөөд бусад хүмүүсийг эрэн сурвалжилж байгаа аж. Лондонгийн түргэн тусламжийн алба уг хэргийн улмаас таван хүн эмнэлэгт хүргэгдсэн гэж мэдээлжээ.

Эх сурвалж: BBC